I’m Mogolia
Хэн нэгний хоёр дахь хувилбар байхаар өөрийнхөө нэг дэхь хувилбар байя…

Dec
10
Бид хаашаа явах ёстой вэ? Үгүй ээ ер нь хаа нэг тийшээ явах алба байгаа юмуу? Үнэндээ туйлын зөвийг мэдэхгүй!!! Гэхдээ хаа нэгтээ зорилгоо тодорхойлоод яг тийшээгээ явах ёстой байх л даа тийм биш гэж үү?
Зориолгоо хаана байршуулж мөн оршуулвал зохимжтой юм бол??? Зорилго тийшээ зүтгэхийг бидний явалт гээд байгаа юм л даа миний ойлголтоор. Хүрэх газраа хүрсэн хүн эсвэл нийгэм байдаг юм болов уу? Мэдээж зорилго хаа байна тийшээгээ л явна. Гагцхүү зорилгоо хаана цогцлоох вэ? Бодох л асуудал. Хүний зорилгыг буюу хүрэх газрын байршлыг тухайн хүн өөрөө л тодорхойлно. Харин нийгмийн хүрэх газрын байршил нь төрийн бодлого эсвэл тухайн нийгмийн удирдах хүмсийн хүрэх газраар тодорхойлогдох мэт. Харамсалтай ч юм шиг. Мөн гэхдээ зарим хүмүүс зүглэн байдаг бас хэнч зүгэлж болох нэгэн зорилгуудын нэг нь нийгмийн толгой болох зорилго байж болох л юм. Үнэндээ нийгмийн хүрэх газар руу тэмүүлэх зам нь төв, харин тухайн нийгмийг бүрдүүлэгч ард зоны хувийн зорилгууд ихэнхдээ уг төв замын салаа замууд л байдаг юм байна даа. Нэмээд нэгэн утга өгүүлэхэд нийгмийн хөгжил хувь хүн бүрийн хөгжлийн нийлбэр болох ажгуу.
Гайхалтай нь сонголт болон боломж байна аа. Өөрөөр хэлбэл олон туслах зам байна бас эсрэг урсгалд ч орох боломж байна бас төв замаас үл хамааралтай замаар явах боломж нь байсаар байна бас явахгүй зогсож байх боломж ч байна.
Үгүй ээ нээрэн яагаад заавал явах ёстой гэж? Юу ч болох юм билээ зогсож л байя л даа болохгүй гэж үү?
Хариулт нь болохгүй…
Монгол ардын нэгэн зүйр цэцэн үгийг энд дурдахуй. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж. Үүнийг дурдахын учир нь дээрх хариултын нотолгоо.
Явах ёстойгоо мэддэг бол доод цэцэн
Хаа очихоо ямартай ч мэддэг бол дунд цэцэн
Мэдсэн газраа очиж чадаад дараагийн цэгээ тодорхойлж чаддаг бол энэ дээд цэцэн
Харин
Явахаа ч мэдэхгүй сууж байхаараа бахархдаг нь доод тэнэг
Явахаа мэддэг гэхдээ хаа очихоо мэддэггүй нь дунд тэнэг
Хүрэх газраа хүрээд, үүндээ бахдан цааш явахаа дахин тодорхойлж чаддаггүй бол дээд тэнэг. гэсэн ертөнцийн гурвалууд үнэн ч юм шиг.
Зогсолтгүй эргэх дэлхий дээр
Цуцашгүй улааан өрсөлдөөн дунд
Шантрашгүй зүтгэх нь та болон бидний амьдралын утга учир мөн мэт.
Дээрх ертөнцийн гурваас дүгнэхэд бидний хаагуур хаашаа явж байгаа нь харагдах буй за. Бидний монгол аль шатандаа байгаа бол? Ядаж доод цэцэн байж чадах нь уу? Дор дор оо бодох л асуудал. Үүнийг монгол хүн бодохгүй юм бол өөр хэн бодож зүтгэх юм билээ дээ.
Эцэст нь: хаана яваагаа мэдэхгүй хүн хаашаа явж байгаагаа ч юмуу эсвэл хаана очих ёстойгоо мэдэх нь юу л бол. Та хаана явна? Та хаана очих ёстой юм бэ? Та хаагуур явах юм бэ?
Dec
10
Эртнээс дэлхий дээр олон олон соёл иргэншил үүсч, мөхөж, удамшиж, сэргэж, мандан эдүгээ цагийг хүргэжээ. Дээрх маягаар хөгжсөн соёл иргэншлүүдээс шилэгдэж, боловсорч үлдсээр тоотой хэдэн иргэншил одоо төгсжижээ. “Үеийн юм үедээ, цагийн юм цагтаа” гэгчлэн тухайн үедээ соёл иргэншлүүд хүчирхэгээр оршин тогтнож байсан, тэдний тухай энд дурдах нь илүүц биз. Хэний соёл иргэншил гайхамшигтай байна тэрхүү улс үндэстэн хүчирхэгээр байж чадаж байсан нь тодорхой. Өөрөөр хэлбэл соёл иргэншил гэдэг нь тухайн үндэстний нүүр царай нь болж өгдөг. Гэвч өмнөх соёл иргэншлүүд дэлхийн бөмбөрцөг дээр л түүнийгээ тойрон хүрээлж байсан. Мөн иргэншлүүдийн нэгэн адилаар одоо дэлхий даяаршил гэгдэх нэгэн иргэншийг бий болгоод түүнийхээ зорилго доор цогцлон байна. Гагцхүү эдүгээ цагийн энэхүү соёл иргэншил нь миний бодлоор төгс мэт. Америкийн нэрт сэтгүүлчийн зохиосон монголын дөрвөн залуугийн орчуулсан “Дэлхий бөөрөнхий биш” номонд төгс иргэншлийг дүрслэн томьёолсон. Дүрслэлийн тод жишээ гэвэл уг номыг орчуулах үйл явц юм. Тодруулбал номыг орчуулагчид дэлхийн дөрвөн талаас бие биетэйгээ нэг ч уулзалгүйгээр интернэтээр холбогдон орчуулсан нь энгийн жишээ болж байна.
Дээрх бүгд бичсэн зүйл нь багшийн заасан эсвэл номонд бичсэн хэний ч мэдэх, мэдэх боломжтой зүйл билээ. Харин энэхүү эссэнд тусгах өөрийн үзэлийг үүнээс доош сийрүүлье.
Мэдээж даяаршил хэмээх соёл иргэншлийг интернетийн технологиос салгаж үзэхийн аргагүй. Энэхүү технологи хөгжөөгүй эртнээс саяхныг хүртэлх иргэншлүүд хэдийгээр хүчтэй байсан авч тэдний нөлөөлөмж бага байсан ажгуу. Учир нь тэд үнэндээ дэлхийн бөмбөрцгийг тойрон хөгждөгт л байгаа юм. Үүний сул тал нь гарааны цэг нь харьцангүйгээр цаг хугацаа, байршилын хувьд хязгаарлагдмал байгаад уягдана. Энэхүү сул тал үгүй болсон иргэншил интернэтйин технологи хөгжсөн өнөө үетэй хамтаар бүтэн бий болсон билээ. “дэлхий бөөрөнхий биш” номонд өгүүлсэнчлэн дэлхийг хавтгайлах хүчин зүйлсүүдийн хамгийн хүчирхэг нөлөөлөмж нь интернэтийн технологийн хөгжил болж байгаа. Давтан хэлбэл орон зай, цаг хугацаа, нөөц боломжийг харьцангуйгаар ижил түвшинд байлгахад, тэнцүүлэхэд тэмүүлсэн соёл иргэншилд амьдарч байгаагаараа бид азтай ард.
Дэлхий бөөрөнхий биш номонд дэлхийн хөгжил бөмбөрцгийн хоёр талд амьдрах хоёр хүнд яг л нэг доор байгаа мэт болгох боломжоор хангахад зориулагдсан нийгэмд амьдарч байгааг хэлж өгдөг билээ. Харин энэхүү эссэнд хэлэх гол санаа нь дээр дурдсан технологи хөгжихийн хэрээр өнөөх хавтгай ертөнц маань эргээд бөөрөнхий болох гэж буй мэт. Гэхдээ гагцхүү бодит амьдрал буюу бие цогцос байгууламжууд уг бөмбөрцгийн гадна талд орших авч оюун санаа нь уг бөмбөрцгийн дотор талд хөгжиж хавтгайгаас хялбар дүрс болох боломж одооноос нээгдэж байна.
Dec
10

untitled-21

Монгол орон гэж ямар орон бэ? гэж монголд ирж байгаагүй гадаад иргэнээс  асуувал нөгөөх Эзэн Чингис хаанаар минь мэдэх байлгүй. Харин монгол оронд ирсэн, одоо ч амьдарч байгаа гадаад иргэнээс асуувал юу гэх бол?
Яг одоогоор монгол орон арай л.. бүр арай л байна. Саяхан монголын томоохон алтны уурхайд ажилладаг хүнтэй уулзаж ярилцаж байхад тэр хүн:
-Бид нар монгол орны цэвэр онгон байгалиа ингэж эвдэж сүйтгэж байгаадаа үнэхээр их харамсдаг.
Даанч бид нар 1-рт энгийн ажилчид, 2-рт гэр орон, хэдэн хүүхдээ тэжээх гэж яваа болохоор ажиллахаас өөр аргагүй гэж өгүүлж байсан.
Тэр янз бүрийн ордууд чинь дуусдаггүй биш дуусдаг эд ш дээ. Бид амьдарч буй үедээ энэ маягаар идэж дуусвал хойч үе маань яах вэ? юугаар амьдрах вэ?
Ганцхан бидний үеэр энэ дэлхий дуусахгүй ш дээ….
Dec
10

fvs

Микрософт 2007 оны сүүлээр Slverlight хэмээх шинэхэн бүтээлээ танилцуулсан бөгөөд тухайн үедээ хөөрхөн шуугиан тарьж билээ. Ашиглаж үзээгүй ч showcase-ийг үзхэд эффект хөдлөгөөн болон зураг вектор гаргах чанар зэрэг нь надад их таалагдсан. Үүнийг дагуулан Microsoft Expression Studio програмыг гаргсан нь бас их шуугиан тарьж байсан бөгөөд миний бодлоор флашийг арай л гүйцэхгүй санагдсан.
Одоогоор Silverlight 2.0 нь гараад байгаа бөгөөд Visual Studio 2008 , Expression Blend зэрэг програмууд дээр Slverlight дээр суурилсан дуу, дүрс анимэйшн бүхий вэб аппликэйшн хийж болох юм байна. Юутай ч дуу дүрс анимэйшн бүхий вэбийн ертөнцөд ганцаараа шахуу ноёрхож байсан Adobe Flash програмд нэгэн шинэ өрсөлдөгч гарч ирсэнд баяртай байна. Аливаа зүйл өрсөлдөөнөөр сайжирч шинэчлэгдаж байдаг хойно.

Follow

Get every new post delivered to your Inbox.